Сайн удирдагчид элсэн цөлд ногоо тарьж, гамшгийн бүсэд бүтээн байгуулалт хийж байна

access_time 2026-09-23 11:24

Монголын улс төр гацалтын байдалд ороод байна. Сөрөг хүчин нь улстөрд өөрчлөлт хийх гал асаана гээд чадахгүй, цуцлыг нь үлээгээд асдаг ч үгүй унтардагч үгүй болсон. Гарын үсэг цуглуулсан гэдэг ч харагддаггүй, гишүүд нэгдэн цугладаг ч үгүй болсон. Эрх баригч нам нь дотроо хоёр хуваагдаагүй гэж байгаа ч аль хэдий хуваагдсан. 30 бүлэг нь огцруулахгүй гээд байхад 38 бүлэг нь гүтгэлэг зохион байгуулж өөрсдөө асуудал үүсгээд байгаа гэж мэдэгдсэн.Харин ахмадууд нь 470 гаруй тэтгэврээ нэмүүлэх гээд улстөрчдийг гуйж, хормойдож, гар тосоод ч нэмэргүй байсаар байна. Иргэд нь инфляцид дарлуулсаар сууна. Арга ядахдаа Ерөнхий сайд нь би өөртөө итгэж байна. Итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэхгүй.АН оруулаад ирээ гээд гуйж байх юм. Харин АН-ын гишүүд улстөрчид, Ерөнхий сайд хувийн сургуульдаа улсаас байнга татаас авдаг гэдгийг задалсан. Мөн намын даргаа МАН-аас 69 тендер хувийн хэвшилдээ авсан гэх асуудлыг сөхсөн. Нэг бол Ерөнхий сайдыг огцруулна гээд нөгөө бол үгүй бол намын даргаа унагана гэдэг болсон. Эрх баригч намын зарим гишүүд нь намууд нэгдээд хуралдаж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэж мэдэгдээд амжив. Иргэдэд улстөрчдийн зодоон бус эх орны хөгжил дэвшил, ажилтай орлоготой байх нь чухал байдаг. Гэтэл улстөрчид нь албан тушаалын төлөөх тэмцэл, амбицаа хөөгөөд завгүй. Дэлхийн улс орнуудад бол Монгол улс улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй гэсэн дүн авсан. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого нь юу болж байгаа нь тодорхойгүй байна. Сайн удирдагчид элсэн цөлд ногоо тарьж, гамшгийн бүсэд бүтээн байгуулалт хийж байна. Гэтэл манайд эсрэгээрээ гомдоод туниад, гацаад нам болсон. Хэзээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, ажил, орлого ярьдаг, хийдэг төртэй болох юм бол. Ядаж байхад хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь хүртэл хууль бус алт олборлолт, хар тамхины хэргийн эздээр тодорсон байх юм. Иргэд эх орондоо тайван, ажилтай орлоготой амьдармаар л байна. Улс төрийн он дамжсан олон дэгээ Монгол орныг хөгжлийг уясаар байна.

Шинэ мэдээ