Бессент “Nvidia”-гийн чип экспортын асуудалд Лутникийг буруутгав

access_time 2026-11-19 11:06

Сангийн сайд Скотт Бессент Худалдааны яамыг Nvidia-гийн харилцагч “Megaspeed” компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзэн, “хар жагсаалт”-д оруулах үйл явцыг хойшлуулсан хэмээн буруутгасан. Энэ нь засаг захиргааны хүрээнд өрнөж буй хариуцлага тооцох, бие биеэ буруутгах үйл явцыг олон нийтийн өмнө ил болгосон хэрэг болсон. Ерөнхийлөгчийн зарим зөвлөхүүд Худалдааны сайд Ховард Лутникийг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж эхэлсэн байна. Харин Трамп “Худалдааны сайдад бүрэн итгэж байна. Түүхэн дэх хамгийн их өөрчлөлт шинэчлэл авчрах Худалдааны сайд байж чадна” гэжээ. /Кевин Липтак/

Шинэ мэдээ