Хэд хэдэн хүрэн баавгай хүн рүү дайрсныг Канадын эрх баригчид мэдэгдлээ

access_time 2026-11-18 11:53

Бритиш Колумби мужийн төв эрэг дээрх Белла Кула бүсэд хэд хэдэн хүрэн баавгай хүн рүү дайрсан байна гэж Канадын эрх баригчид мэдэгдлээ. Ванкувераас хойд зүгт 1000 орчим километрийн зайд орших тус сууринд хөл хорио тогтоосон байна. Ээж, охин хоёрын аминд хүрсэн баавгайг устгахаар болсон гэдгийг тус мужийн Байгаль хамгаалах алба мэдэгджээ. Жилийн өмнө энэ бүсэд бага сургуулийн 20 сурагч, багш руу баавга дайрч олон хүүхдийг гэмтээсэн байна. /Ассошэйтэд Пресс/

Шинэ мэдээ