Москвад машин дэлбэрч Оросын талыг баримтлагч Украины улс төрчийн туслах гэмтжээ

access_time 2026-11-19 11:05

Москва хотын өмнөд хэсэгт машин дэлбэрсний улмаас Оросыг дэмжигч Украины улс төрчийн хуучин туслах гэмтжээ. Энэ нь сүүлийн хоёр хоногт гарсан хоёр дахь халдлага гэдгийг Оросын эрх баригчид мэдээлжээ. Ерөнхий сайд асан Николай Азаровын зөвлөхөөр ажиллаж байсан Сергей Заворовт тусламж үзүүлэхээр хотын эмнэлэгт хүргэсэн байна. Николай Азаров 2010-2014 онд Украины Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд “Майданы хувьсгал” гэгддэг гудамжны эсэргүүцлийн жагсаалын үеэр Орос руу дүрвэн гарсан юм. Орос улс өмнө нь цэргийн албан тушаалтнуудын амийг хөнөөсөн хэргүүдэд Украиныг буруутгаж байсан юм./Анна Чернова/

Шинэ мэдээ