Иран Персийн буланд байрлах АНУ-ын цэргийн байгууламжийг ониллоо

access_time 2026-11-19 11:03

Иран улс Бахрейн дахь АНУ-ын цэргийн байгууламжид цохилт өгснөө мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлээ Америкийн талаас хийсэн халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарласан. Мөн Ираны “Исламын хувьсгалыг хамгаалах корпус Бахрейн дахь АНУ-ын цэргийн эрт илрүүлэлтийн радарын системийг онилж, устгасан гэжээ.Хариуд нь АНУ-ын Төв командлал Америкийн хүчин Бахрейн руу чиглүүлэн хөөргөсөн Ираны хоёр нисгэгчгүй онгоцыг унагасан байна. /Надин Эбрахим/

Шинэ мэдээ