Оросын шоронгоос суллагдсан Стивен Хаббард Америкийн хөрсөн дээр хөл тавилаа

access_time 2026-10-27 10:55

Украинд хөлсний цэргээр тулалдсан гэх үндэслэлээр ОХУ-д дөрвөн жил гаруй хоригдсон Америкийн иргэн Стивен Хаббард АНУ-д эргэн ирлээ. Тэрээр Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан хүсэлтийн дагуу түүнийг ОХУ сулласан.Тэтгэвэрт гарсан багш, 74 настай Стивен Хаббард 2022 онд Орос улс Украины эсрэг хийсэн дайралт эхлэх үеэр Украины зүүн хэсгийн эзлэгдсэн бүс нутагт олзлогдсон. Түүнийг Киевийн талд тулалдсан хэмээн буруутгасан юм. Гэвч гэр бүл нь болон АНУ-ын Төрийн департамент зохиомол хэрэг гэдгийг хэлсэн аж.Түүнийг Техас мужийн Сан-Антонио хот дахь цэргийн байгууламжид энгийн амьдралдаа эргэн дасан зохицоход нь туслах хөтөлбөрт хамруулна гэжээ. /Женнифер Ханслер/

Шинэ мэдээ