Цаг үеэсээ 200 жилээр түрүүлсэн Чин гүрний ваар

access_time 2026-10-20 09:54

Чин гүрний үеийн нэгэн жижигхэн дэгжин эд өлгийн зүйлийг цаг үеэсээ 200 жилээр түрүүлсэн гэж урлагийнхан үнэлдэг. Эргэлддэг улаан, цагаан, цэнхэр тууз, маргад ногоон суурьтай ваар Хятадын Хориотой хотын олон эрдэнэсийн дунд ялгарч харагддаг байсан. 1960-аад оны үеийн урлагийн бүтээлд тооцогдох боломжтой гэдгээрээ давуу талтай. Найман инчээс дээш өндөртэй ваар Цяньлун эзэн хааны хаанчлалын тэмдэгтэй. Хятад ханзыг 18-р зуунд Хятадын хааны засаглалын үед хийгдсэн хэдэн зуун мянган бүтээлийн ихэнх дээр сийлсэн байдаг.Түүхийн хамгийн үр бүтээлтэй цуглуулагчдын нэг болох Цяньлун хаан нь тансаг цуглуулгын сан хөмрөгтэй байсан Энэ сан хөмрөгт Чин гүрний ваар томоохон байр суурь эзэлдэг байжээ./Стефи Чун/

Шинэ мэдээ