Дипломат эрх бүхий албан тушаалтнууд эрх ямбаа ашиглаж хууль бус бараа хилээр нэвтрүүлэх тохиолдол бий

access_time 2026-10-15 09:55

Интерполын дархан эрхийн хэлэлцээрт Монгол улс нэгдэх талаар ярилцаж эхэлсэн байна. Тус хэлэлцээрт одоогоор 13 улс нэгдсэн байдаг.Дипломат эрх бүхий албан тушаалтнууд эрх ямбаа ашиглаж хууль бус бараа хилээр нэвтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдол бий. Тиймээс албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрт нэгдэх гэж байна гэдгийг УИХ-ын АББХ-ны хуралдааны үеэр мэдээлсэн байна. Мөн ажилтан албан хаагчдыг чадавхижуулах, хэлэлцээрийн хүрээнд төсөв батлуулж хамтран ажиллах шаардлагатай байгааг ч хэлжээ.

Шинэ мэдээ