Анхны байраа худалдахад үл хөдлөх хөрөнгийн татварын 2%-иас чөлөөлөгдөнө.

access_time 2026-10-16 10:05

Татварын хуульд орсон өөрчлөлтийг танилцуулж байна. Татварын шинэчилсэн хуулиар иргэд анхны байраа худалдахад үл хөдлөх хөрөнгийн татварын 2%-иас чөлөөлөгдөнө.Иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалинтай бол Хүн амын орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Аж ахуйн нэгжүүдийн Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 50 сая байсныг 400 сая болгон өсгөснөөр татварын дарамт буурна. Татварын өртэй байсан ч аж ахуйн нэгжийн дансыг хаахгүй.Данснаас татварын өр төлбөрийг суутгасан бол 30% -ийг нь дансанд нь үлдээх шийдвэр 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Шинэ мэдээ