Оршин суугчид амьсгалахад хүндрэлтэй утаа манан дунд амьдарч байна.

access_time 2026-10-19 09:40

Түймрээс шалтгаалсан агаарын бохирдлын улмаас Сингапурын хотын өнгө төрх, тэр дундаа “Marina Bay Sands” болон бусад өндөр барилгууд бүдэгхэн дүрс төдий харагдах болсон байна.Сингапур 6.21 сая хүн амтай, жилийн ДНБ нь 650 тэрбум ам.доллароос давдаг Азийн санхүүгийн гол төв юм. Утаа манан Малайз, Сингапур улсуудад тархаад байна. Индонез улс Борнео болон Суматра арлуудын оршин суугчид амьсгалахад хүндрэлтэй утаа манантай тэмцэж байгаа юм. Индонезын гал түймрийн нөлөөнд хүчтэй өртсөн хотуудын тоонд Куала-Лумпур жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. ./Лаура Шарман/

Шинэ мэдээ