Шилний цааснаас чихэр долоолгосон ногдол ашиг

access_time 2026-10-16 10:07

Оюу толгойн 3 их наядын ногдол ашгийг иргэдэд хуваан олгохоор болсон гэж хэдхэн сарын өмнө МАН-ын бүлгийн дарга нь сүртэй мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэл нь иргэдэд шилний цааснаас чихэр долоолгож, ногдол ашиг олгох нь гэх горьдлого төрүүлэв. Гэтэл удалгүй Ерөнхий сайд нь гарч ирээд авлигачид иддэггүй бол бүх мөнгийг нь иргэддээ өгмөөр л байна. Даанч тийм боломж алга. Тиймээс санал асуулгаар Оюу толгойн ногдол ашгийг шийднэ гэсэн. Харин АН-ын бүлэг гишүүд, төсвийн цоорхойг ногдол ашгаар нөхөж болохгүй. Санал асуулгадаа бэлнээр мөнгө олгоно гэсэн сонголт нэмээд гарсан хариугаар нь асуудлаа шийд гэв. Харин эрх баригч намын зарим гишүүд иргэд хэрэглээндээ зарцуулаад дуусна. Бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Эсвэл Баялагийн сангийн тухай хуулийг өөрчилж байж иргэдэд өгнө гэсэн. Мөн Х.Булгантуяа, О.Нарантуяа тэргүүтэй УИХ-ын гишүүд иргэдэд мөнгө олгохоор инфляци өсдөг. Төр мөнгө авахаар өсддөггүй гэсэн тэнэг ойлголт байхгүй. Иргэддээ олгох хэрэгтэй гэсэн олон байр суурийг илэрхийлж эхэллээ. Харин энэ мөнгийг улстөржүүлж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлэг болгон бэлнээр тараана гэх ёжлолыг иргэд гаргасан. Ямар ч байсан чихэр горьдсон иргэд УИХ-ын гишүүд Баялагийн сангийн тухай хуулийг шинэчлэх санаачлага гаргахгүй бол чихрийн цаасаа бариад хоосон хоцрохоор болов бололтой.

Шинэ мэдээ