Хууль бус наймааны золиос горилла

access_time 2026-10-20 09:51

Хууль бус наймаачид Били нэртэй гориллагийн зулзагыг төрсөн нутгаас нь эхээс нь хүчээр салгаж авсан байна.Олон улсын баг түүнийг зэрлэг байгальд нь буцаан хүргэхээр ажиллаж эхэлжээ.Сармагчин одоо Бүгд Найрамдах Конго улсын Чимпунга байгалийн нөөц газрын хашаанд байгаа юм. Сармагчинг 20 тэрбум долларын хууль бус наймааны золиос болсон гэдгийг байгаль хамгаалагчид хэлсэн. Лагос дахь Нигерийн Гаалийн алба, Зэрлэг ан амьтдыг хамгаалах тусгай алба, “Focused Conservation” төрийн бус байгууллагатай хамтран нууц ажиллагаа явуулсны дараа түүнийг олж сулласан. Хоёр эрэгтэйг хуйвалдаан хийж, хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, горилла худалдахыг завдсан хэргээр баривчилсан байна.

Шинэ мэдээ