Орон сууцыг давхардуулж зарсан эсэхийг QR код уншуулж шалгана.

access_time 2026-10-19 09:45

Орон сууцны залиланд өртсөн 2200 иргэн байна. Нэг байрыг 3-4 айлд давхардуулж зарсан, түрээсэлсэн, ашиглалтад оруулахгүй мөнгийг нь хуурч авсан хэргүүд их байна. Тиймээс орон сууцны залиланг зогсоож, иргэдийг нэмж хохироохгүй байх үүднээс орон сууцыг баригдахаас нь эхлээд ашиглалтад орж, айл өрхүүд өмчлөх хүртэл ашиглах QR кодтой болгоно.Кодыг уншуулснаар тухайн байртай холбоотой холбогдох мэдээллүүд гарч ирэх бөгөөд айл өрхөд давхардуулж олгосон эсэхийг хянах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн байна.

Шинэ мэдээ