Онгоц барьцаалах оролдлогыг таслан зогсоож, нисгэгчийн амийг аварчээ

access_time 2026-10-16 10:02

Израиль улс руу 170 гаруй зорчигч тээвэрлэж явсан “Flydubai” компанийн онгоцыг барьцаалах оролдлогыг Ахмад Смит Маччхар таслан зогсоосон байна. Мөн хамт явсан нисгэгч рүү дайрах үед амийг аварсан учир Энэтхэг нисгэгчийг баатар хэмээн өргөмжилж байна.Халдлага үйлдэгчийг зогсоох үедээ хутгалуулж, хүнд шархадсан. Ноцолдох үед нисгэгчийн бүхээгийн хаалга онгойсноор зорчигчид дотогш орж, халдлага үйлдсэн этгээдийг барьсан. Халдлага үйлдэгчийг барьж авсны дараа Тель-Авив хотыг чиглэн нисэж байсан онгоцны хяналтыг гартаа авсан. Гэхдээ онгоцны чиглэлийг өөрчилж Саудын Арабт буулгасан байна. Нисгэгчийн гэр бүлийнхэн амьдардаг Мумбай хотод олон хүн очиж түүнд баяр хүргэжээ. FZ1073 нислэгт явсан зорчигчид онгоц 120 хүрэхгүй секундын дотор 17,400 футын өндрөөс огцом доошилсон эгзэгтэй мөчүүдийг дүрслэн ярьсан байна. ../Реа Могул/

Шинэ мэдээ