Сурах бичгийг сурагчдад олгож эхэлжээ.

access_time 2026-10-20 09:50

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг төрөөс хувийн хэвшилд захиалж хэвлүүлсэн боловч төлбөрөө хийж чадахгүй байна. Тиймээс хэвлэсэн компаниас хүүхдүүдэд түрээслэх болон зарах боломжтой гэдгийг мэдээлээд байсан. Харин Боловсролын яамнаас сурах бичгийг сургуулиудад олгож эхэлсэн. Бага ангийн хүүхдийг сурах бичигт буруу энгэртэй дээлтэй хүүхдийн зураг орсон, тендерын шалгаруулалт шударга бус гэх мэт олон ташаа мэдээлэл цацагдсан. Боловсролын үнэлгээний төвөөс хянаж сурах бичгийг хэвлүүлсэн. Дизайнер хиймэл оюун ухаан ашиглаж хийж болно. Шаардлага бүрэн хангасан. Тендерт материал ирүүлсэн компаниудаас тавьсан шалгуурт тэнцсэн компанийг сонгосон гэдгийг мэдээлжээ.

Шинэ мэдээ