Диплом гаргаж өгнө гэх залиланд өртөхгүй байхыг анхааруулжээ

access_time 2026-02-09 08:01

Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж 29.9 сая төгрөг залилсан хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас хуурамч диплом ашиглаж ажилд орох, гадаадын их дээд сургуульд мэргэжил ахиулахаар суралцах боломжгүйг анхааруулсан байна. Их дээд сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээ нь заавал хуулийн дагуу, албан ёсны байгууллагаар дамжиж баталгааждаг. Дипломын серийн дугаар нь улсын бүртгэлд бүртгэгддэг тул хууль бус амлалтад хууртахгүй байх, сэжигтэй санал, зуучлалтай тулгарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад хандан нягтлахыг анхааруулсан байна.

Шинэ мэдээ