Дэлхийгээс ангид ертөнцийг судлахад зориулагдсан цаг

access_time 2026-10-09 09:57

Бидний дэлхийн цаг хугацааны тухай ойлголт сансарт маш өөр харагддаг. Манай гарагийг тойрон эргэлдэж буй станцын сансрын нисгэгчдийн хувьд 24 цагийн дотор нар мандах, жаргах олон тохиолдол гардаг. Тэгвэл сансрын нисгэгч ямар цаг зүүх ёстой вэ? Швейцарийн нэгэн цаг үйлдвэрлэгч шинэ шийдэл гаргасан байна.Тансаг зэрэглэлийн брэнд болох IWC Schaffhausen-ийн хамгийн сүүлийн үеийн Pilot’s Venturer Vertical Drive цаг нь сансарт цаг хэмжих зориулалттайгаар тусгайлан бүтээгдсэн анхны цаг юм.Цаг нь хөдөлгөөнт цагираг бүхий системтэй. Цагийн зүү нь 24 цагийг заадаг. Сансрын нисгэгчид шаардлагатай үед цагийн зүүг шилжүүлж, хоёр дахь цагийн бүсийг харах; огноог тохируулах боломжтой. Цаг зүүгч нь функцийн хооронд шилжихийн тулд цагны их биеийн хажуу талд, 9 цагийн байрлалд байрлах товчлуурыг ашиглах юм. Энэ системийн давуу тал нь бээлийтэй үед ч ашиглах боломжтой гэж зохион бүтээгч Кнуп хэлжээ./Кейт Юуд/

Шинэ мэдээ