Баавгайн дайралтаас хамгаалах арга

access_time 2026-10-12 10:01

Ойд ойрхон амьдардаг иргэд урт модонд даавуу ороон спритэнд дүрээд асаан үргээлгэд ашиглах боломжтой. Мөн паяалник асаан гал гарган модонд өлгөж холдуулж болно. Нохойтой бол урьдчилж чимээ өгөх давуу талтай гэдгийг анчид зөвлөсөн байна. Баавгай ихтэй дэлхийн улс орнуудын иргэдийг аялахдаа баавгайн амьсгалын замыг боогдуулах, үнэрлэх, харах чадварыг багасгах зорилготой цацлагыг биедээ авч явахыг зөвлөдөг. Нэг цацлага 200 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Одоогоор баавгай суурьшлийн бүсэд харагдсан 500 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Шинэ мэдээ