Панда дипломат ажиллагаа

access_time 2026-10-09 09:58

Бээжингийн “пандагийн дипломат ажиллагаа” хэмээх урт хугацааны гэрээний хүрээнд шилжүүлсэн хоёр том панда Атлантагийн амьтны хүрээлэнд ирлээ. Пин Пин (эр) болон Фү Шуан (эм) нэртэй эдгээр панда Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чэнду хотоос FedEx-ийн нислэгээр ирсэн. АНУ-ын амьтны хүрээлэнгүүдэд эдгээр амьтан ховор байдаг тул үзэгчид зорин ирж үзэж өхөөрддөг. 2024 онд Атлантагийн амьтны хүрээлэн тус хүрээлэнд амьдарч байсан дөрвөн пандаг Хятад руу буцаасан. Энэ нь тус хүрээлэн болон Хятад улсын хоорондох 25 жилийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой байсан юм. Хоёр пандаг гэрээний хүрээнд дахин авчирсан байна. ./Стивен Жиан/

Шинэ мэдээ