Яармагаас Хархорин хүртэл дүүжин тээврээр иргэд 11 минут зорчино.

access_time 2026-10-08 10:13

Дүүжин тээврийн бүтээн байгуулалт дуусч ашиглалтад оруулахаар туршилтын тээвэр хийж байна. Дүүжин тээврийн зам 4,2 км, хоёр зогсоолтой, 6-42 өндөртэй 19 тулгуур баганатайгаар бүтээн байгуулалт хийгдсэн. Хоёр буудлын хооронд иргэд 11 минут зорчино. Одоогоор хүн суулгахгүй элс, ус хийж даацыг нь шалгаж байгаа юм. Дүүжин тээврээр нэг иргэд зорчих үнэ 1500- 2000 төгрөг байх бөгөөд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Яармагаас Хархорин хүртэлх шугамыг үйлчилгээг эхлээд эхлүүлнэ. . Амжилттай болбол 12 дугаар сарын 15-наас иргэд зорчиж эхэлнэ.

Шинэ мэдээ