Оюу толгойн ашиг 3 тэрбум төгрөг он гараад төрийн санд орж ирнэ

access_time 2026-10-12 10:02

Оюу толгойн ашиг 3 тэрбум төгрөг он гараад төрийн санд орж ирнэ. Нэг иргэнд ногдох 870 мянган төгрөгийг иргэд дансандаа авч өрөө дарна гэж байгаа юм. Засгийн газраас ногдол ашгийн нэг их наядыг баялагийн хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн 2 их наядыг эрчим хүч, боловсролд зарцуулах эсэхийг иргэдийн санал асуулгаар шийднэ гэсэн. Харин иргэд улстөрчид л баян амьдарч байгаа байх. Иргэд өртэй байна. Ядаж хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндэд зарцуулах боломжийг нээх ёстой. Эрчим хүчний төсөл хөтөлбөрөө өөрсөө шийд Олон жил улстөрчдийн тавьсан өрийг иргэд төллөө гэсээр байна. Иргэдэд олгох ёстой мөнгийг төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг О.Батнайрамдал гишүүн дахин сануулсан байна. Мөн Онтрегийн лицензтэй холбоотой 23 тэрбумын гүйлгээ хийгдсэн байна. Тиймээс шинээр гэрээ байгуулж ашгийг ярилцах ёстой гэдгийг ч хэлсэн. УУЭБЯ-наас Онтрэгийн лизенцийг ихэнхи ашгаа авах хүртэл Оюу толгойд шилжүүлэхгүй. Мөнгө шилжээгүй гэсэн тайлбар хийж байгаа юм.Асуудал хэрхэн шийдэгдэх, хэн нь үнэн хэн нь худал яриад байгааг цаг хугацаа харуулна.

Шинэ мэдээ