Хутичууд Саудын Арабын F-15 сөнөөгч онгоцыг унагасныг харуулсан бичлэг нийтэллээ.

access_time 2026-10-08 10:12

Ираны дэмжлэгтэй Хути босогчид Йемений нутаг дэвсгэрт унасан Саудын Арабын F-15 сөнөөгч онгоцны сэг гэсэн тодотголтой дүрс бичлэгийг нийтэлжээ. Тэд өндөр хүчин чадалтай онгоц Йемений баруун-төв хэсэгт орших Мариб мужийн дээгүүр “дайсагнасан ажиллагаа явуулж байх үедээ орон нутагт үйлдвэрлэсэн агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингаар сөнөөгдсөн гэсэн байна.Бичлэгийн нэг хэсэгт Саудын Арабын төрийн далбааны тэмдэг, 5539 гэсэн таних дугаар бүхий, онгоцны сүүлний хэсэг байж болох эд ангийг өргөж харуулсан байна.
/Мохаммед Тавфи/

Шинэ мэдээ