ОХУ, АНУ-д дизель түлш нийлүүлэх гэрээ хийлээ.

access_time 2026-10-12 10:04

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулийн өмнө эрчим хүчний үнийг бууруулахын тулд Оросын дизель түлшийг зах зээлд нийлүүлэх талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай тохиролцоонд хүрсэн гэв. Мөн Путин дэлхийн эрчим хүчний зах зээлд 300,000 гаруй тонн дизель түлшийг нэн даруй нийлүүлнэ. Арван нэгдүгээр сард 500,000 тонн түлш нийлүүлнэ. Цаашид дизель түлш боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан Оросын дизель түлшийг сая сая тонноор нэмж нийлүүлэх болсон гэжээ. АНУ-ын Эрчим хүчний яамнаас нийт 6 сая баррель дизель түлштэй тэнцэхүйц энэ хэмжээ нь АНУ-ын дотоодын хэрэгцээний ойролцоогоор 1.5 өдрийн хэрэглээг хангана гэжээ. /Кевин Липтак/

Шинэ мэдээ