Автобусны дулаан зогсоолууд ажиллаж эхэллээ.

access_time 2026-01-20 12:45

Автобусны дулаан зогсоолууд ажиллахгүй байгаагаас иргэд түгжрэлтэй үед автобусны буудал дээр 2,-3 цаг даарч зогсож байгааг иргэд шүүмжилсэн. Шүүмжлэлийн хүрээнд 23 дулаан зогсоолыг засварлаж ажиллуулж эхэлсэн байна. Дээрх автобусны зогсоолыг хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж байгуулсан. Гэтэл 10 сая төгрөгийн өртөгтэй зогсоолууд ажиллахгүй, урсгал зардлаа дийлэхгүй байна гэх мэдээлэл гарч байсан юм. Зарим иргэд дулаан зогсоолын халаалтын тенийн залгуурыг хулгайлж, эд хөрөнгийг эвдсэнийг засварлан ажил оруулсан. Тохижилтын ажилтнууд цаашид хариуцана гэжээ.

Шинэ мэдээ