Ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

access_time 2025-08-11 10:06


АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо. “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулах юм.

Шинэ мэдээ