Хуурайшлын зэргийг өдөр бүр тооцоолон гаргаж байна.

access_time 2025-07-28 09:45

Цаг уур, орчны шинжилгээний газраас 138 станцын мэдээгээр хуурайшлын зэргийг өдөр бүр тооцоолон гаргаж байна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаас бусад нутгаар хуурайшилтын зэрэг дундаас дээш түвшинд байна.
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгаас Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй аймаг гэж үнэлэгдсэн байна.

Шинэ мэдээ