Тендер& Ашиг сонирхлын зөрчил

access_time 2026-11-06 09:53

Улс төрийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн эрхэлдэг бизнестэй нь холбоотой асуудал УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх үед ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж хэлээд танхимаас гардаг. Гэтэл сүүлийн үед энэ зөв жишиг алдагдан төрөөс тендер авдаг компанийн эзэн байсан гишүүд , салбарынхаа хуулийг боловсруулан, санал хураалтад оролцон ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэх шүүмжлэл өрнөх болсон. Энэ маргаантай зэрэгцэн тендерт ялсан компаниуд цаасан дээр олон ажилтантай хэрнээ амьдрал дээр ажиллах хүчгүй байна. Үүнээс болж олон бүтээн байгуулалт зогсож байна. Тиймээс цаашид тендерт тавих хяналтыг улам чангатгах хэрэгтэй гэсэн асуудал яригдаж эхэллээ. Ярьдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй болохоор асуудал хэвээр байсаар л байна.

Шинэ мэдээ