Их Британи сөнөөгч онгоцуудаа байрлуулна

access_time 2026-11-06 10:01

Их Британи Йемен дэх Ираны холбоотон Хусит босогчдын дайралтаас Саудын Арабыг хамгалахын тулд сөнөөгч онгоцуудыг байршуулна гэж мэдэгдэв.Чухал дэд бүтцийг Хааны Агаарын цэргийн Тайфун сөнөөгч онгоцыг ашиглан хамгаална. Сүүлийн нэг сарын хугацаанд Хуситууд Саудын Араб руу хийсэн довтолгооноо эрчимжүүлж, газрын тосны байгууламжууд болон нисэх онгоцны буудлууд зэрэг гол дэд бүтцэд баллистик пуужин, нисгэгчгүй онгоц харвасан. Тайфунууд Саудын Арабын эсрэг харвасан пуужин, нисгэгчгүй онгоцыг таслан зогсооно гэжээ. Улаан тэнгис дэх Саудын хөлөг онгоц, Эр-Риядын Хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал руу удаа дараа цохилт өгсөн байна. ./Лорен Саид-Мурхаус/

Шинэ мэдээ