Их наядын тоон дээр маргалдаж байхад иргэдийн амьдрал хүндэрсээр байна.

access_time 2026-09-28 10:32

Оюу толгой компанийн хувьцааны нодол ашиг 870 мянган төгрөгийг иргэн бүрт олгоно гэж байсан ч ирэх онд олгоно гэдгийг ЗГ-аас мэдэгдсэн. Харин УИХ-ын Д.Пүрэвдорж тэргүүтэй зарим гишүүд энэ мөнгөөр эрчим хүчний үйлдвэр барина гэсэн санал гарсан байна. Тэд хөдөлж байгаа хүн бүр ажил хийж мөнгө ол гэсэн. Аж ахуйн нэгжүүд нь цалингаа тавих чадамжгүй болсныг тэнгэрт амьдарч гишүүд мэдэхгүй байгаа бололтой. Харин иргэд инфляцид дарлуулан ажилгүй байгаагаа хэлж бэлэн мөнгөө авч нэг ч болсон өрөө дарна гэдгээ хэлсээр байна. УИХ-ын гишүүд амьдралын хөрсөн дээр бууж мах, гурилаа грамлаж авч байгаа иргэдийнхээ амьдралтай танилцах хэрэгтэй байх. Та бүхнийг их наядын тоон дээр маргалдаж байхад иргэдийн амьдрал хүндэрсээр байна.

Шинэ мэдээ