Тарилгын шингэн стандартын шаардлага хангаагүй нь тогтоогджээ.

access_time 2026-09-25 11:06

Эмнэлгийн нөхцөлд судсаар хэрэглэдэг натрийн гидрокарбонатын тарилгын шингэн стандартын шаардлага хангаагүй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Тарилгын шингэнийг үйлдвэрлэсэн компанийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж, эмнэлгийн байгууллагуудад хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Цаашид эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хяналтыг чангатгаж, нэг цэгээс олгох боломжийг судална гэжээ.

Шинэ мэдээ