Хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл цацах тохиолдол нэмэгджээ

access_time 2026-09-25 11:04


Хүний эрхийн Үндэсний комиссоос хуурамч болон нэрээ нууцалсан хаяг ашиглан хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл цацах тохиолдол нэмэгдсэн. Худал мэдээлэл тараасан иргэнийг олж тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж хомс байгааг мэдэгдсэн байна. Иргэн шүүхэд хандсан ч хуурамч хаягийн эзэмшигчийг тогтоох, гүтгэлэг халдлагыг зогсоох боломжгүй байна. Монгол улсын иргэдийн нэр төр, гэр бүлийн нууцлал бүрэн хамгаалалтгүй байна гэсэн мэдээлэл хийсэн байна. Төрийн байгууллага чадамжгүй байна гэх мэдээлэл хийхээс илүү энэ төрлийн гэмт хэрэгт тооцох хариуцлагыг чангатгах, холбогдох хуулийн төсөл боловсруулахад гишүүдтэй хамтран ажиллах, гадаадад төвтэй компаниудад хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт илгээх, уулзалт зохион байгуулах замаар хууль бус хаягуудыг устгахгүй бол хэн дуртай нь юу ч хамаагүй бичдэг хууль гэж мэддэггүй гэмт хэрэгтнүүдийн үйлдэл үргэлжилсээр байх нь.

Шинэ мэдээ