Гренланд арал дээр цэргийн хүч байршуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ

access_time 2026-09-28 10:35

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренланд арал Данийн газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсэг зурсан байна. Хариуд нь АНУ-ын зэвсэг, сум хэрэгслийн нөөц бүхий цэргийн томоохон хүчийг Гренланд арал дээр байршуулахаар болсон. Энэ шийдвэрийн үр дүнд Европын орнуудын аюулгүй байдлыг хангах боломжтой гэжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс завсрын сонгуулийн дараа Ирантай хэлэлцээр хийх боломжтой ч “Исламын Бүгд Найрамдах Улсыг устгах” өөр нэг сонголт байгааг мэдэгджээ. Кубын коммунист засгийн газар “унах болно” гэж түүнийг мэдэгдэх үед Кубын төлөөлөгчид танхимаас гарч оджээ. /BBC/

Шинэ мэдээ