Түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ.

access_time 2026-08-26 10:32

“Таван толгой түлш” ХХК шахмал түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ. Одоогоор 27 мянга гаруй тонн шахмал түлш нөөцлөөд байна. Нийт 435 борлуулалтын цэг ажиллана гэдгийг мэдээлсэн. Нийслэлийн Засаг дарга шахмал түлшний чанарт анхаарч барьцалдуулагч бодисыг өөрчилнө гэдгээ хэлсэн. Энэ мэдээллийг иргэд дэмжин хүлээн авсан. Өөрчлөлтийн үр дүнд удахгүй иргэд ашиглаад дүн тавина. Ирэх жилээс 420 тэрбумаар түлшний үйлдвэр барьж Монголдоо түлш үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг ч яамнаас мэдээлээд байгаа юм.

Шинэ мэдээ