Агаарын тээврийн нэр хүндтэй Panam нислэг дахин хийгдэж эхэлнэ.

access_time 2026-05-28 11:02

Олон улсын хэмжээнд Panam нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй агаарын тээвэрлэгч байсан. 1970-аад оны газрын тосны хямрал, 1988 оны Локербид болсон бөмбөгдөлт зэргээс болж 1991 онд хаагдахад хүрсэн. Калифорнийн бизнес эрхлэгч Крэйг Картер тэргүүтэй хөрөнгө оруулагчид дахин сэргээхээр эрхийг нь худалдаж авчээ. Ирээдүйд бид Pan Am зочид буудлуудад байрлан, нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд нислэгээ хүлээж болно. Цаашид Pan Am ресторанд хооллож, цүнх авч явах боломжтой болох нь. /CNN/

Шинэ мэдээ