Сурагчид өөрийн хүссэн сургалтдаа хамрагдана

access_time 2026-05-26 11:19

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүмүүжлийн доголдол, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал олны анхаарлын төвд байгаа үед ГБХНХЯ-наас хийсэн судалгааны хүрээнд нэгэн шийдвэр гаргасан байна. Энэ нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд Баялагийн сангийн хүүгийн хуримтлалын 126 тэрбум төгрөгийг сурагчдын сургалтад зарцуулахаар болжээ. Сургалтын төлбөрийг аймаг нийслэлийн боловсролын байгууллагуудад хуваарилна. Боловсролын байгууллагууд сургалтын төвүүдийг сонгон шалгаруулснаар хүүхэд залуус хүссэн сургалтдаа суух боломж бүрдэх юм. Ингэснээр хүүхдүүд ээж аавын санхүүгийн боломжийг хүлээн өөрийгөө хөгжүүлж чадахгүй, цаг алдан суух хэрэггүй болох нь.

Шинэ мэдээ