Төмөр замын 110 сая ам.долларын авлигын хэргээр зургаан улс төрч шалгуулна.

access_time 2026-11-18 11:56

Төмөр замын 110 сая ам.долларын авлигын хэргийг Хотын дарга асан Х.Нямбаатар Канадаас дэлгэж нэр бүхий зургаан улс төрчийн авсан 14 сая ам.доллараас 25 сая ам.доллар хүртэлх мөнгийг баримттай .дэлгэсэн. Сөрөг хүчин импечмент зарлана гэснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэж өгч нэр төрөө сэргээлгэнэ гэв. Намын бүлгийн хурлын үеэр гишүүддээ миний саналыг дэмжээрэй гэсэн байна. Өмнө нь УИХ-ын дарга, Шадар сайд,сайд байхдаа ажлаа өөрийн хүсэлтээр хүлгээлгэж өгсөн. Гэхдээ удалгүй дахиад улс төрд орж ирдэг. Энэ удаа түүний саналыг дэмжих эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэнэ. Дэмжсэн тохиолдолд ажлыг нь УИХ-ын дарга давхар хариуцан 4 сарын дотор дахин Ерөнхийлөгчийн сонгууль зарлах хуультай. Ажлаа өгч буй Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн бол жилийн дараа болох товтой байсан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ улстөрчид ээлж дараалан зарлаж байна. Энэхүү авлигын хэрэгт нэр дурьдагдсан ХЗДХ-ийн дэд сайд О.Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн. МАН-ын ЕНБД Ч.Содбаатар ажлаа өгөх эсэх асуудлыг намын хурлаар шийдвэрлэнэ гэв. Авлигын хэргүүд ар араасаа зарлагдаж байгаа ч шалгаад гарсан үр дүнг нь иргэд олж харахгүй байгаа юм.

Шинэ мэдээ