Гемодиализийн аппаратад ордог иргэд 10 тэрбумыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ

access_time 2026-11-13 10:45

Гемодиализийн аппаратад ордог 2000 гаруй иргэн эмнэлгийн төлбөрөө төлөх гэж ядардаг. Энэ мөнгөн дүн 10 тэрбум байдаг ч Эрүүл мэндийн яамнаас шийдэж өгч чаддаггүй. Гэтэл төрийнхөн тавилга, зоог, аппликейшн хөгжүүлэлтэд 415 тэрбумыг цацаж байна. Зөвхөн тансаг эд хогшил авахад 267 тэрбум, төрийн албан хаагчдын томилолт зоогт 111, аппликейшн хөгжүүлэлтэд 69 тэрбумыг зарцуулж байна. Тиймээс Гемодиализийн аппаратад ордог иргэд 10 тэрбумыг шийдвэрлэж өгөхийг дахин хүсчээ

Шинэ мэдээ