АНУ-ын сонгуульд сая сая хүн саналаа өгөөд байна.

access_time 2026-11-03 10:54

АНУ-д сонгууль болох гэж байгаа ч аль хэдийн сая сая хүн саналаа өгөөд байна.Дунд хугацааны сонгуулийн нийт саналын гуравны хоёр хүртэлх хувь нь шуудангаар эсвэл урьдчилсан санал хураалтын үеэр өгөгдсөн. Конгресс дахь хүчний тэнцвэр энэ удаагийн сонгуулиар шийдэгдэх юм. Ардчилсан намынхан Сенатад хяналтаа тогтоохын тулд Бүгд найрамдах намын эзэмшиж буй дөрвөн суудлыг өөрсдийн болгохын төлөө ажиллаж байна. Мөн өөрсдийн эзэмшиж буй гурван суудлаа хамгаалах шаардлагатай байгаа юм. Харин Төлөөлөгчдийн танхимд олонхи болохын тулд гурван суудал нэмж авах хэрэгтэй байгаа юм./Ройтерс/\

Шинэ мэдээ