Хүүхдийн өдрийн эмчилгээний зардлыг төр хариуцана.

access_time 2026-11-03 10:58

Ханиад томууны гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн өдрийн эмчилгээний зардлыг төр хариуцана. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эмчид үзүүлээд 100 мянган төгрөгийн өдрийн эмчилгээнд хамруулах боломжтой. Өдрийн эмчилгээнд өдөрт 25 хүүхэд хамрагдах боломжтой. Утлага, татлага зэрэг уламжлалт болон физик, ханиуд намдаах эмчилгээнүүд багтана. Томууны улирал дуустал өдрийн эмчилгээ үргэлжилнэ. Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байна.

Шинэ мэдээ