Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтад нөлөөлөх боломжгүй

access_time 2026-10-19 09:42

Түрээслээд өмчлөх зорилтот бүлэгт зориулсан Солонго-1,2 хорооллын сонгон шалгаруулалт хойшилсон. Гэтэл квот олгоно, сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгнө хэмээн иргэдийг хуурах хэргүүд бүртгэгдэх болсон байна. Сонгон шалгаруулалтад нөлөөлөх боломжгүй гэдгийг шалгаруулалтын комиссоос сэрэмжүүлсэн байна. Түрээслээд өмчлөх орон сууц 42-52 м2 талбайтай, 2,3 өрөө байх аж.

Шинэ мэдээ