Суурьшлийн бүсэд орж ирсэн баавгайнаас болгоомжил

access_time 2026-09-02 10:46

Ойн баавгай уулын бүсээс тал хээр, суурьшлын бүс рүү бууж ирэх тохиолдол нэмэгдсэн. Баавгайтай тааралдвал ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх, гүйж зугтахгүй тайван байж аажмаар холдох, хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй байх, бамбаруушид дөхөхгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, өглөө эрт болон оройн цагаар эрсдлээс сэргийлэх, гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байхыг зөвлөж байна. Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн бол мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг сануулж байна.

Шинэ мэдээ