Эрчим хүчний үнийн өсөлтийг айл өрхийн үүдээр оруулахгүй

access_time 2026-09-01 10:43

Эрчим хүчний салбар уналтад орж, хуучин хэдэн станцуудын тоног төхөөрөмжийн насжилт дуусч эхнээсээ эвдрэлд орж, дэлбэрч эхэлсэн. Тиймээс 10 аймагт дулааны станцууд барьж, ДЦС -5 барина гэж эрх баригчид амласан. Амлалт нь одоогоор хэрэгжээгүй байна. Ярихаас илүү хийх нь чухал болсон үед ДЦС -3 дэргэд ДЦС -6 барина гэв. Барьж чадвал эрчим хүчний үнийн өсөлтийг айл өрхийн үүдээр оруулахгүй гэж амласан эрх баригчдын амлалт биелэх л байх. Одоогоор бол цахилгааны хязгаарлалттай амьдарч байна. Иргэд ч эхний амласан ажлуудаа хийж хэрэгжүүлэх хэрэгтэйг төрийнхөнд сануулсаар байна. Гэрэл цахилгаан, ус, дулаан дагаж хийгддэг бүтээн байгуулалт босдог нь үнэн.

Шинэ мэдээ