Улс төрийн намууд 191 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ

access_time 2026-09-01 10:42

УИХ-аас улс төрийн намуудад санхүүжилт олгож, намын боловсон хүчний бэлдэх, гишүүдээ чадавхижуулах, эдийн засаг санхүүгийн хувьд бие даасан байдлаа хангахыг үүрэгдэн төсөв хуваарилсан.Гэтэл энэхүү төсвөөс улс төрийн намууд 191 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон байна. Цаашид татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудын санхүүжүүлэх шаардлагатай юу. Санхүүгийн хувьд улс төр бизнесийнхнээс хараат бус байх боломж бий гэсэн асуулт тавьж, олон нийтийн дунд мэтгэлцээн өрнөж байна. Сонгууль болоход нэрийн хуудсаа ч сонгогчдод өгчихөж чадахгүй нэр дэвшигчид өрсөлддөг нь үнэн. Хандиваар намын санхүүжилтээ шийддэг хуучин тогтолцоог ч шүүмжилж байгаа юм.

Шинэ мэдээ