Эдийн засгийн амлалтууд иргэдэд өгч эхэллээ.
Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эдийн засгийн амлалтууд иргэдэд өгч эхэллээ. Төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулж нэмнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50% нэмнэ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус нийгмийн даатгал төлөхгүй. Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн өгөөж болгоно. Иргэн бүрийн хуримтлалын дансанд байршуулж юунд зарцуулахыг санал асуулгаар шийднэ гэж мэдэгдсэн. Харин АН тэтгэвэр цалинг нэмэх нь сонгууль угтсан, аж ахуйн нэгжийг сөхрүүлэх алхам гэв. Үнэндээ бол аж ахуйн нэгжүүд нь аль хэдийн цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн, ард иргэд нь ажилгүй байгаа нь үнэн. Хожимдсон хойно нь хайр зарлаад байх шиг. Монгол улсад 790 мянган ажилгүй иргэд байгаагаас 32% нь ажил хайгаад олдоогүй гэж судалгаа өгсөн. Энэ юу хэлээд байна вэ гэвэл төрийн олон жилийн буруу бодлогоос болж үйлдвэрлэл хөгжөөгүй, бүх хэрэгцээгээ импортоор хангаж байгаагаас болсон. Одоо Монголд улс төрчид, бизнесийнхнийг дагасан хэдхэн гэр бүл мөнгөтэй, орлоготой амьдарч бусад нь амь зогоох төдий, үндэсний хэдэн үйлдвэрүүд нь зогсох дээрээ хүрээд байна. Төр нь данхайсан төсвөөр олон ажлууд хийдэг ч иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх нь ховор, улстөрчид нь эрх мэдэл албан тушаалын төлөө улайрч, улс төрийн намууд нь үглэхээс хэтрэхээ больсон. Бүх салбарт том нь жижгээ залгидаг тогтолцоо бий болж, инфляцийн өсөлт үргэлжилж байна. Худалдаа эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар эрс буурсныг хэлсээр сууна. Улстөрчид , намууд толгой дотроо багтсан тойрог, багтаа багтсан хэдэн хүмүүсээс хэтэрч сэтгэдэг байсан бол Монгол улсын хөгжил хэдэн арван жилээр урагшилдаггүй юм гэхэд ухрахгүй байсан даа.
Шинэ мэдээ
-
ЗГ:Тэтгэврийг зөрүүг бүрэн арилгаж, ахмадуудад эмийг үнэгүй олгоно
2026-09-01
-
Трамп: Дайн нь Тегеранд “маш оновчтой”, “маш өөр”, “илүү боломжийн” удирдлага бий болгосон гэжээ
2026-09-01
-
Сири улс Оростой тохиролцов
2026-09-01
-
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх шинэ тээврийн маршрутын хэлэлцээр
2026-09-01
-
2000 фунт жинтэй далайн хав эргэн иржээ
2026-09-01
-
Эдийн засгийн амлалтууд иргэдэд өгч эхэллээ.
2026-09-01
-
Эрчим хүчний үнийн өсөлтийг айл өрхийн үүдээр оруулахгүй
2026-09-01
-
Улс төрийн намууд 191 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ
2026-09-01
-
Д.Песков: Их Британи “дайнд оролцож”, “гал дээр тос асгаж байна”
2026-08-31
-
20.1 мянган тонн гурилыг шаардлага хангаагүй гээд импортын мэдэгдлийг зогсоожээ.
2026-08-31
-
Сансрын агентлаг олон нийтийг нууцлаг бөмбөлөгүүдэд ойртохыг хоригложээ.
2026-08-31
-
АНУ, Венесуэлээс импортлох газрын тосны хэмжээгээ дөрөв дахин нэмжээ
2026-08-31
-
900 ажилтныг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
2026-08-31
-
Төмөр замын бүтээн байгуулалтыг шалгажээ.
2026-08-31
-
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-31
-
Цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
2026-08-31
-
Математик, физик, хими, биологийн багш мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгоно.
2026-08-28
-
Дэлхийн баячууд ч Эзэн хааны өндөгнүүдийг худалдан авч чадахгүй
2026-08-28
-
Түймрийг хямд үнээр илрүүлж цаг алдахгүй унтраах төхөөрөмж бүтээжээ
2026-08-28
-
“Ертөнцийн мисс” тэмцээн тойрсон маргаан
2026-08-28
-
Энэтхэгийн гудамжин дахь улс төрийн уур хилэн
2026-08-28
-
Нэгдүгээр хорооллын арын замыг хааж засна
2026-08-28
-
Цахилгаан, дулаан, ус, утасны төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
2026-08-28
-
Түр оршин суугчаар бүртгүүлсэн сурагчдаас байрны гэрчилгээ шаардахгүй
2026-08-28
-
Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 10 дугаар сард эхэлнэ.
2026-08-27
-
Саудын Араб цэргийн хүчирхэг орнуудтай хамтрах батлан хамгаалах гэрээ байгуулав
2026-08-27
-
Намуудын зарласан аян, төсөл хөтөлбөрүүд үр дүн багатай байна.
2026-08-27
-
Цэрэг, оюутнуудыг цалинтай ногоо хураалтад оролцуулна.
2026-08-27
-
700 сурагч хаана хичээллэх вэ?
2026-08-27
-
Тяньаньмэний жагсаалын зохион байгуулагчдыг яллана
2026-08-27




