Наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар борлуулна

access_time 2025-07-02 08:06

Наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси болон яаралтай түргэн тусламжийн дуудлагын мэдээллийг англи болон монгол хэлний сонголттойгоор виртуал хэлбэрээр бэлтгэнэ. Дөрвөн том музейг иргэд 3D хэлбэрээр үзэж болно. Наадмын тасалбар суудлаасаа хамаарч 100,000-150’000 төгрөгийн үнэтэй байна. Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80’000 төгрөг байх юм. Цахимаар тасалбарыг enaadam.mn-ээр өнөөдрөөс борлуулна. Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой. Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно. Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.

Шинэ мэдээ