Нүд гялбам шинэ бөмбөлөг бэлэн боллоо

access_time 2026-10-07 09:31

Таймс-скверт шинэ жилийн баярын үеэр буулгадаг нүд гялбам шинэ бөмбөлөг бэлэн болсон байна. Урьд бүтээсээн бөмбөлөгүүдээсээ ч хамгийн том нь юм. Оддын бөмбөлөг хэмээн нэрлэгдсэн энэхүү бөмбөлөг нь Манхэттений Мидтаун дүүргийн алдарт уулзвар дээр шинэ оныг угтан авна. Шинэ ес дэх бөмбөлөг 3.8 метр, 5,440 кг юм.Уг бөмбөлөгт 1.5, 3 болон 4 инчийн хэмжээтэй, дугуй хэлбэртэй 5,280 ширхэг “Waterford” болор, мөн LED гэрлийн элементүүдийг ашиглажээ. 1999 оноос хойшхи бөмбөлгүүдэд ашиглагдаж ирсэн гурвалжин хэлбэртэй болоруудаас ялгаатай. Болор бүрийн шинэ хэмжээ нь мөнхийн эерэг үзлийг илэрхийлсэн өвөрмөц загвартай гэдгийг арга хэмжээг зохион байгуулагч “One Times Square” компани мэдэгджээ./Жак Гай/

Шинэ мэдээ