Цохилт нь Киевийн нийслэлийг бараг хоёр хэсэг болгон таслаад байна

access_time 2026-10-06 10:23

Оросын арми Украины нийслэл рүү хийх дайралтаа эрчимжүүлж, Киевийн томоохон гүүрийг пуужингаар харвасан байна.Киевийн хойд Northern Bridge гүүр Оросын цохилтод өртсөний улмаас гэмтсэн. Троллейбусны цахилгаан шугамыг техникийн ажилтнууд засварлаж байна.Халдлагын улмаас хоёр хүн шархадсан гэж Киевийн хотын дарга Виталий Кличко мэдэгджээ. Цохилт авто зам болон троллейбусны цахилгаан хангамжийн системийг гэмтээж, гол дээгүүрх зарим хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн газрын тээвэр болон хотын метроны сүлжээнд үйлчилдэг Киевийн Өмнөд гүүр 24 хүрэхгүй цагийн дотор таван удаагийн цохилтод өртжээ. Украины албаныхан цохилт нь Киевийн нийслэлийг бараг хоёр хэсэг болгон таслаад байна ./Светлана Власова/

Шинэ мэдээ