ОХУ-д нэвтрэх иргэд биометрийн мэдээллийг өгнө

access_time 2025-06-27 08:02

ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх гадаадын иргэд 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн биометрийн мэдээллийг өгнө. ОХУ-ын хилээр нэвтрэхээс 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай.
Иргэд нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “RuID” гар утасны программ ашиглан QR код авна. Программд хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулна. ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авна. Программаас ОХУ-д нэвтрэхийг хориглосон тохиолдолд нэвтрүүлэхгүй.

Шинэ мэдээ