Байгалийн орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах “117” тусгай дугаар

access_time 2025-03-13 12:31

Байгалийн орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах “117” тусгай дугаар ажиллуулж эхэлсэн байна. Байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, мэдээлсэн иргэнд урамшуулал олгодог. Үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог. Харин хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгодог аж.

Шинэ мэдээ