Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ

access_time 2025-02-19 12:07

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг онцгой байдлын газарт өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.

Шинэ мэдээ